

Карачи хотын оёдлын үйлдвэр шатсанаар 100 хүн нас барсан байна. “Хүмүүс хашгирч эхэлсэн. Хүн бүр цонрхуу гүйлдэж, зарим нь гурван давхраас үсэрсэн. Хамт ажилладаг хүмүүс маань халуун галд амьдаараа шатаж байхад бид юу ч хийж чадаагүй” хэмээн галаас амьд гарсан 20 настай оёдолчин Мохаммад Асиф ярьжээ. Энэ үйлдвэрт гал гарсан шалтгааныг тогтоож амжаагүй байна. Учир нь үйлдвэр ердөө хоёрхон минутын дотор шатаж дуусчээ.
Харин Лахор хотод гутлын үйлдвэрийн шатсанаар 25 хүн амиа алдсан байна. “Үйлдвэрийн эзэн маань ажилчдаасаа илүү үйлдвэрээ шатсанд ихээр гашуудсан. Хэрвээ цонхнуудын дэргэд метал шарах шүүгээ байгаагүй байсан бол илүү олон хүн амь аврагдах байлаа” хэмээн бас нэгэн ажилтан хэвлэлд ярьсан байна. Гутлын үйлдвэрийн галын шалтгааныг цахилгаан үүсгүүрийн гэмтлээс үүдсэн хэмээн таамаглаж байна.
“Карачи хотын эмнэлэгийн мооргт шатаж амиа алдсан 30 хүний цоцгос байна. Цогцсууд нэмэгдэж ирсээр л байна. Одоо хийх зай байхгүй” хэмээн түргэн тусламжийн ажилтан Васиф Али ярьжээ.
Цагдаагийнхан хэргийг шалгаж байна. Харин олон зуун хүн шатааж, 500 гаруй иргэнийг ажилгүй болгоход хүргэсэн үйлдвэрийн эздийг эрэн сурвалжилж байна.
Д.Идэр





