Дундговь аймгийн МАН хуралдаж, даргаа сольсон байна. Даргын суудлын
төлөө аймгийн Засаг даргын хуучин орлогч С.Буджав, одоогийн орлогч
С.Сүхбаатар нар өрсөлдсөн байна. Харин санал хураалтаар С.Сүхбаатар
долоон саналаар ялж сонгогдсон ажээ.

Дундговь аймгийн МАН хуралдаж, даргаа сольсон байна. Даргын суудлын төлөө аймгийн Засаг даргын хуучин орлогч С.Буджав, одоогийн орлогч С.Сүхбаатар нар өрсөлдсөн байна. Харин санал хураалтаар С.Сүхбаатар долоон саналаар ялж сонгогдсон ажээ. Мөн тус суудлын төлөө 2012 оны сонгуульд Дундговь аймагт нэр дэвшсэн Б.Амарсанаа болон аймгийн Засаг дарга асан Ш.Төрбат өрсөлдсөн ч хурлын явцад нэрээ татсан байна. Уг хурлын үеэр аймгийн намын хорооны нөлөө бүхий хоёр гишүүн намаасаа хасагдаж мөн хоёр гишүүн төрийн албанд дахин томилогдоход намаасаа дэмжлэг авах эрхгүй болсон тухай эх сурвалж хэлсэн юм. Мөн энэ сарын 14-нд аймгийн ИТХ хуралдаанаа хийж аймгийн Засаг дарга Д.Чандманий үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх ажээ.
Ц.Болор