
Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Бүх нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын талаар 11-16 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгор, Орхон Сэлэнгийн сав нутгаар 21-26 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.