Өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Монгол банкны шинэ ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцсэн юм.

Өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Монгол банкны шинэ ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцсэн юм. Монгол банкны ерөнхийлөгчийг УИХ-ын дарга санал болгодог хуулийн дагуу Н.Золжаргалыг нэр дэвшүүлсэн. Эдийн засгийн байнгын хорооны гишүүд инфляцыг нэг оронтой тоонд барих, зээлийн хүүг хэрхэн бууруулах талаар асуулт тавьж, хуралдааны төгсгөлд Н.Золжаргалыг дэмжсэн юм. Өрсөлдөгчгүй дэмжигдсэн Н.Золжаргалыгн томилгоог өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. Хуулинд энэ албан тушаалтанг улс төрөөс ангид байлгахын тулд зургаан жилд нэг удаа сонгодог. Гэхдээ шинэ УИХ, Засгийн газар солигдох бүрт Монгол банкны ерөнхийлөгч дагаад өөрчлөгддөг жишиг тогтоод байгаа юм.
Т.Гэрэл