
Хан-Уул дүүргийн XV хороонд баригдаж буй орон сууцны барилга дээр
ажиллаж байсан 42 настай эрэгтэй хүн найман давхраас унаж газар дээрээ
нас баржээ.

Хан-Уул дүүргийн XV хороонд баригдаж буй орон сууцны барилга дээр ажиллаж байсан 42 настай эрэгтэй хүн найман давхраас унаж газар дээрээ нас баржээ. Нийслэлийн цагдаагийн газраас өгсөн мэдээллээр тэрбээр барилгын ханын гадна пассад хийж байсан бөгөөд энэ үед шат нь нурсан аж. Талийгаач "Тектоник" компанийн барилга дээр ажиллаж байсан бөгөөд "Натур хаус" компанид туслах ажилчин юм байна.
Мөн Баянзүрх дүүргийн XI хороонд "Бага тэнгэрийн аманд зам засч байсан 40 настай эрэгтэй "New tour" ХХК-ийн хашаанд зам засч байгаад биедээ ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байна.
Ц.Болор