
АНУ-ын Ливи дэх элчин сайд Кристофер Стевен уржигдар буюу өнгөрсөн мягмар гарагт алагдсан тухай Аль Жазера телевиз мэдээллээ. Мягмар гарагийн орой америкчуудын хийсэн кино нь зөнч Мохаммедыг доромжилсон утгатай байна хэмээн ливичүүд Бенгази дахь АНУ-ын ЭСЯ-ны өмнө жагсаал хийсэн аж. Энэ үеэр хэдэн зуун бухимдсан ливичүүд цугласан бөгөөд яамны байрны цонхыг хагалж, гал тавьжээ. Энэ үеэр АНУ-ын элчин сайдын яамны хэд хэдэн ажилтан угаартаж нас барсан бөгөөд энэ дунд элчин сайд Кристофер Стевен байжээ. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон энэ тухайд эмгэнэл илэрхийлсэн байна.
Мөн энэ өдөр Египетийн Кайр хотод ч олон мянган хүн АНУ-ын Засгийн газрын захиалгаар хийгдээгүй, Холливуудын продюсерууд хийгээгүй тэрхүү киног эсэргүүцэн жагссан юм.