
Өчигдөр Монголын кураш бөхийн холбооноос өсвөр, залуучуудын УАШТ-ийг
"Тэмүүжин" спорт сургалтын төвд зохиолоо. Энэ жилийн УАШТ-нд 10 гаруй
байгууллагын тамирчид оролцсон. Өсвөрийн эрэгтэй, эмэгтэй 14,
залуучуудын эрэгтэй, эмэгтэй 15 нийт 29 жинд 200 гаруй тамирчин
өрсөлджээ.

Өчигдөр Монголын кураш бөхийн холбооноос өсвөр, залуучуудын УАШТ-ийг "Тэмүүжин" спорт сургалтын төвд зохиолоо. Энэ жилийн УАШТ-нд 10 гаруй байгууллагын тамирчид оролцсон. Өсвөрийн эрэгтэй, эмэгтэй 14, залуучуудын эрэгтэй, эмэгтэй 15 нийт 29 жинд 200 гаруй тамирчин өрсөлджээ. Тэмцээний дүн хараахан гараагүй байгаа бөгөөд түрүүлсэн тамирчид ирэх сарын 25-28-нд Англи улсад болох өсвөр, залуучуудын ДАШТ-нд оролцох эрхийг авах юм байна.
Монголын кураш бөхийн холбооны 11 жилийн ой өнөө жил тохиож байгаа бөгөөд энэхүү хугацаанд өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн нийт 23 дэлхийн аваргатай болжээ Кураш бөх нь Узбек улсаас гаралтай ч хөл, гарын мэхний хувилбар хязгаарладаггүйгээрээ монгол бөхийн спорттой төстэй юм. Ирэх 2016 оны олимпт кураш бөхийн төрлийг оруулах тухай олон улсын холбоод хэлэлцэж буй аж.
Ц.Болор