
Нобелийн шагналт, Тайванийн нэрт эрдэмтэн, доктор, професор Юан Т Лиг Монголд ирээд хоёр хонож байгаа юм.

Нобелийн шагналт, Тайванийн нэрт эрдэмтэн, доктор, професор Юан Т Лиг Монголд ирээд хоёр хонож байгаа юм. Тэрбээр өнөөдөр МУИС-ын Эрдмийн тэнхимд "Химийн урвал фотохимийн процессийн динамик" сэдвээр багш, оюутнуудад харин энэ сарын 15-нд ДБЭТ-т "Хүний нийгмийн тогтвортой байдал" сэдэвт лекцийг олон нийтэд унших юм. Нэрт эрдэмтэн Юан Т.Лиг 1967 онд Харвардын их сургуульд доктор Дудлей Хершбахтай хамтран устөрөгчийн атом ба диатомт шүлтийн молекултай харилцан үйлчлэх урвалыг судлан, молекулын солбицсон цацрагийн төхөөрөмж бүтээж эхэлжээ. Улмаар 1986 онд "Химийн элементар процессийн динамикт" оруулсан хувь нэмрийг нь үнэлэн түүний нөхдийн хамт Нобелийн шагнал хүртээсэн юм байна. Үүнээс гадна 1969 онд Слоаны, 1975 онд Америкийн хүмүүнлэг ба шинжлэх ухааны академийн тэтгэлгийг тэрбээр хүртэж байжээ. БШУЯ, МУИС, "Рио Тинто" компани хамтран нобелийн шагналт эрдэмтдийн цуврал лекцийг зохион байгуулж байгаа.
Д.Ундрах 24tsag.mn