
Ус, цаг уурын хүрээлэнгийн мэргэжилтнүүд 2012-2013 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг гаргажээ

Ус, цаг уурын хүрээлэнгийн мэргэжилтнүүд 2012-2013 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг гаргажээ. Ингэхдээ баг бүрийн бэлчээрийн ургац, талбайн хэмжээ, ашиглах хугацаа, малын тоо зэрэгт үндэслэн боловсруулсан байна. Уг нь энэ жил бороо хур элбэг байсантай холбоотойгоор зуншлага манай нийт нутгийн 80-иад хувьд хэвийн, үлдсэн хувьд нь гандуу байгаа аж. Харин Увсын ихэнх, Архангай, Баянхонгор, Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн зарим сумын нутгаар бэлчээрийн даац хэд дахин хэтэрснээс өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд анхааруулсан байна. Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий, Увсын Малчин, Хяргас, Ховдын Мөст, Говь-Алтайн Тонхил, Бугат, Бигэр, Баянхонгорын Өлзийт, Баян-Овоо, Завханы Завханмандал суманд бэлчээрийн даац их хэмжээгээр хэтэрсэн гэж үзжээ.
Д.Ундрах 24tsag.mn