
Эрчим хүчний салбарынхан өчигдөр хуралдаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын
талаар ярилцав. Өнөөдрийн байдлаар энэ ажил 80 хувьтай байгаа бөгөөд
цахилгаан станцууд нүүрсний 9-10 хоногийн нөөцтэй буй гэнэ.

Эрчим хүчний салбарынхан өчигдөр хуралдаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ярилцав. Өнөөдрийн байдлаар энэ ажил 80 хувьтай байгаа бөгөөд цахилгаан станцууд нүүрсний 9-10 хоногийн нөөцтэй буй гэнэ. Нүүрс тээвэрлэхэд өдөрт 175 вагон шаардлагатай бол, одоо 140-160 вагон тээвэр хийж байгаа аж. Улаан-Овоогийн уурхай хаагдсанаар Багануур уурхай Дархан, Эрдэнэтийн цахилгаан станц 70 мянган тонн нүүрс нийлүүлэхээр болжээ. Тиймээс нөөц бүрдүүлэхэд вагоны хүрэлцээ тулгамдсан асуудал болж буйг тэд садбарын сайддаа танилцуулж байв. Цахилгаан станцууд ирэх арваннэгдүгээр сарын 1 гэхэд нүүрсний 20 хоногийн нөөцтэй болох аж.
Д.Ундрах 24tsag.mn