Гуатемалагийн Алта Верапаз аймагт хоёр хүүхдийн хоолойг хэрчиж хөнөөсөн
аймшигт хэрэг гарсан байна. Энэ хэргийн эзэн 35 настай эрэгтэйг олон
нийт шатааж хөнөөсөн байна. Галд түлэгдсэн алуурчинг Жулиа Сакиул гэдэг
аж. Тэрээр тус аймгийн бага сургуульд согтуу орж, хоёр сурагчийн хоолойг
нь мачетегаар хэрчиж хөнөөсөн юм.

Гуатемалагийн Дотоод хэргийн сайд Маурикио Лопез Бонилла “Олон нийт алуурчинг хашааны гадаа шатаасан байсан. Алуулсан хоёр хүүхэд өөрийгөө хамгаалахыг хичээсэн нь тэдний цогцос дээрх шархнаас харагдаж байсан” хэмэн мэдэгджээ.
Д.Идэр