
Сүүлийн үед хууль бус баригдаж буй барилгын үйл ажиллагаанаас болж газар олголтыг Хотын дарга Э.Бат-Үүл зогсоогоод байгаа.

Сүүлийн үед хууль бус баригдаж буй барилгын үйл ажиллагаанаас болж газар олголтыг Хотын дарга Э.Бат-Үүл зогсоогоод байгаа. Учир нь, хэвлэл мэдээллийн хэрэгслээр «Зайсанд газар зарна» гэсэн мэдээллүүд их цацагдах болсон. Үүнтэй холбогдуулан Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас дараах сэрэмжлүүлгийг хүргэжээ.
Үүнд Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар газрыг дамжуулан ашиглуулах, өөр зориулалтаар ашиглах, бусдад хэсэгчлэн буюу бүтнээр нь, шилжүүлэх, түрээслүүлэх, зарах, барьцаалахыг хориглосон байдаг аж. Иймд хувь хүний зарлалд итгэн хууль бусаар газар худалдан авахгүй байхыг анхааруулжээ.
Д.Ундрах 24tsag.mn