“48 цаг Монгол-2012” бэсрэг кино наадам ирэх амралтын өдрүүдэд болох гэж
байна. Залуус өөрийн багаа бүрдүүлэн 48 цагийн дотор өгөгдсөн
даалгаврын дагуу бэсрэг кино хийн уралддаг уг наадмын бүртгэл маргааш
18.00 цаг хүртэл үргэлжлэх нь ээ. Өчигдөр уг кино наадмыг зохион
байгуулагчдийн зүгээс бүртгүүлсэн багууд болон сонирхож байгаа залуусын
дунд техникийн хурал зарлан бэсрэг кино наадамтай холбоотой
мэдээллүүдийг хүргэсэн юм.
“48 цаг Монгол-2012” бэсрэг кино наадам ирэх амралтын өдрүүдэд болох гэж байна. Залуус өөрийн багаа бүрдүүлэн 48 цагийн дотор өгөгдсөн даалгаврын дагуу бэсрэг кино хийн уралддаг уг наадмын бүртгэл маргааш 18.00 цаг хүртэл үргэлжлэх нь ээ. Өчигдөр уг кино наадмыг зохион байгуулагчдийн зүгээс бүртгүүлсэн багууд болон сонирхож байгаа залуусын дунд техникийн хурал зарлан бэсрэг кино наадамтай холбоотой мэдээллүүдийг хүргэсэн юм. Монголд гурав дахь жилдээ болж буй бэсрэг кино наадам ирэх долоо хоногийн амралтын өдрүүд буюу энэ сарын 14-16-нд зохиогдоно. Заавал мэргэжлийн техник, тоног төхөөрөмж, жүжигчид гэж шаардахгүй учраас дэлгэцийн урлагт дурладаг, хүчээ үзэхийг хүссэн хэн бүхний өмнө “48 цаг” наадмын хаалга нээлттэй. “48 цаг Монгол-2012” бэсрэг кино наадмын шилдгээр шалгарсан кино 2013 онд дэлxийн өнцөг булан бүрээс шалгарсан кинонуудтай хамт АНУ-ын Холливудад xүчээ үзнэ. Олон улсын наадмын шилдэг киног 5000 ам. долларын мөнгөн шагнал, 6000 ам.долларын мэргэжлийн видео камер, үнэ бүхий зүйлээр шагнахаас гадна Каннын олон улсын кино наадам “Cannes International Film Festival”-ын “Бэсрэг киноны булан”-д бүтээлээ толилуулах эрх авах юм.
Ц.Болор




















































