Хэвлэлийн Хүрээлэнгээс хэрэгжүүлж буй мэргэжил дээшлүүлэх шинэ
хөтөлбөрийн эхний шат болох залуу сэтгүүлчдийн ур чадварыг дээшлүүлэх
сургалт 20-22-ны өдрүүдэд болно.
Хэвлэлийн Хүрээлэнгээс хэрэгжүүлж буй мэргэжил дээшлүүлэх шинэ хөтөлбөрийн эхний шат болох залуу сэтгүүлчдийн ур чадварыг дээшлүүлэх сургалт 20-22-ны өдрүүдэд болно. Монголын хэвлэл мэдээллийн орчны хандлага, хэрэгцээнд нийцүүлэн шинэ үеийн сэтгүүлзүйн мэргэжлийн ур чадвар, шаардлагыг хангаж ажиллахад нь туслах зорилготой энэхүү сургалт “Ардчилсан сэтгүүлзүй бол нягтлан шалгах урлаг мөн”, “Шинэ цагийн сэтгүүлзүйн шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээ”, “Универсал сэтгүүлч” гэсэн сэдвийн хүрээнд гурван өдөр болно.
Эхний шатны сургалтанд хамрагдсан сэтгүүлчдэд Хэвлэлийн Хүрээлэнгийн шинэ стандартын мэргэжлийн сертификат олгох юм.
Ц.Болор




















































