Монгол улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 95, Үндэсний
төв байгуулагдсаны 85 жилийн ой энэ сард болох гэж байна.

Монгол улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 95, Үндэсний төв байгуулагдсаны 85 жилийн ой энэ сард болох гэж байна. Уг ойг Улаанбаатар хотод энэ сарын 18-нд тэмдэглэнэ. Ойг хөдөө орон нутагт тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Ховд аймгийн төвд МҮЭХ-ны баруун бүсийн аймгуудын ажилтан, сонгуультаны уулзалт өнөөдөр болж байна. Уулзалтад Ховд, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн ҮЭ-ийн байгууллагын төлөөлөгчид оролцож хөдөлмөрийн хүний төлөө хийж буй ажил, тэмцэл, хөдөлмөрийн хууль бусад хуулийн хэрэгжилтийг хангах талаар хэрхэн ажиллаж байгаа туршлага, бэрхшээлээ ярилцаж байгаа ажээ. Мөн энэ үеэр тус аймагт ажилладаг МҮЭХ-ны баруун бүсийн сургалтын төвийн 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус төв бүсийн аймгуудынхаа ҮЭ-ийн идэвхтэн сонгуультан, хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороодын гишүүд, хөдөлмөрийн байцаагч зэрэг хөдөлмөрийн хүний төлөө ажиллагчдын хууль эрхийн мэдлэгийн дээшлүүлж, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажилладаг юм.