
Өнөөдөр 18.00 цагаас боулингийн зэрэггүй тоглогч,сонирхогчдын 8 дах цуврал тэмцээн болно.

Өнөөдөр 18.00 цагаас боулингийн зэрэггүй тоглогч, сонирхогчдын 8 дах цуврал тэмцээн болно. Тэмцээний зорилго боулингийн спортыг сурталчлан таниулж хөгжүүлэх,байнга хичээлэгсдийн тоог нэмэгдүүлэх,зэрэггүй тоглогчдын чансааны оноог нэмэгдүүлэх,тэдний ур чадварыг сайжруулах зорилгоор энэхүү цуврал тэмцээнийг Монголын Арванбайт Боулингийн Холбоо,Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байгаа аж. Тэмцээн ганцаарчилсан төрлөөр, эрэгтэй-тоглогч, эрэгтэй-сонирхогч, эмэгтэй гэсэн 3 ангиллаар нээлттэй зохиохдох юм байна. Оролцогч бүр 3 тоглолт гүйцэтгэх бөгөөд
нийлбэр дүнгээр ангилал тус бүрт эхний 3 байрын эздийг тодруулах гэнэ. Тоглогч тухайн тоглолтынхоо үр дүнд сэтгэл хангалуун бус байвал дахин хураамжаа төлж,3 тоглолт
гүйцэтгэж болох ба 2 тоглолтын аль өндөр оноог тэмцээний нэгдсэн дүнд оруулах юм байна.
Тэмцээнийг МАБХ-ноос томилогдсон зэрэгтэй шүүгчид дүрмийн хүрээнд удирдан явуулна.
Д.Ундрах 24tsag.mn