
Нийтийн дуунд дуртай ард түмэндээ зориулж нийтийн дууны нэрт
мастериудын хамтарсан тоглолт энэ сарын 19-нд Монгол бөхийн өргөөнд
ганцхан удаа болох ажээ.

Нийтийн дуунд дуртай ард түмэндээ зориулж нийтийн дууны нэрт мастериудын хамтарсан тоглолт энэ сарын 19-нд Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа болох ажээ. Тус хамтарсан тоглолтонд МУСТА Л.Банзрагч, Т.Батсайхан, Л.Чулуунбаатар, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Г.Эрдэнэтунгалаг, Э.Оюумаа нар ая дуугаараа нэгдэж нийтийн дууны уянгалаг сайхныг үзэгчдэд мэдрүүлхээр бэлтгэл ажилдаа хэдийнээ оржээ. Тэд ард түмний сэтгэлд хоногшиж аманд нь аялагдаж явдаг олон гайхалтай уран бүтээлүүдээ эгшиглүүлж үзэгчидтэйгээ хамтран нэгэн үдэш дуулж хуурдаж өнгөрүүлхээр ийнхүү хамтарсан тоглолтоо хйиж байгаа гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn