Бүгд Найрамдах Казакстан Улсын Алматы хотноо болж буй Далайд гарцгүй
хөгжиж байгаа орнуудын Худалдааны сайд нарын дөрөвдүгээр хуралд оролцож
буй ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С. Бадрал өчигдөр
хуралдаан дээр Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын
судалгааны төвийн талаар илтгэл тавив.

Тус Олон улсын судалгааны төв нь Монгол Улсын санаачилгаар Улаанбаатарт байгуулагдаж байгаа олон улсын засгийн газар хоорондын байгууллага бөгөөд одоогоор 7 орон тус Төвийг үүсгэн байгуулах хэлэлцээрт гарын үсэг зураад байгаа юм.
Элчин сайд С. Бадрал Төвийг үүсгэн байгуулах хэлэлцээрт нэгдэн орохыг холбогдох улс орнуудад уриалаад Монгол Улсын Засгийн газар тус Төвийн үйл ажиллагааг дэмжих үүргээ ёс төртэй гүйцэтгэж байгааг тэмдэглэв.
Ц.Болор