
Монгол улс Австрали улстай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн
хүрээнд “Black box” театрт өнөөдрөөс ням гариг хүртэл “World of Women
film festival” (WOW) буюу “Эмэгтэйчүүдийн кино ертөнц” 17 дахь удаагийн
наадам болох гэж байна.

Монгол улс Австрали улстай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд “Black box” театрт өнөөдрөөс ням гариг хүртэл “World of Women film festival” (WOW) буюу “Эмэгтэйчүүдийн кино ертөнц” 17 дахь удаагийн наадам болно.
Энэ үеэр дэлхийн шилдэг эмэгтэй уран бүтээлчдийн бүтээсэн богино хэмжээний 40 гаруй киног үзэгчдэд хүргэх бөгөөд Австралийн "WOW" кино наадмын захирал Сил Нин Камерон, “The wooly song”-ын шагналт зохиолч Вэнди Ж.Моррисон нар хүрэлцэн ирнэ. “Эмэгтэйчүүдийн кино ертөнц”-ийн хүрээнд кино үзүүлэхээс гадна найруулагч, уран бүтээлчдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх аж.
Д.Ундрах 24tsag.mn