“Ард түмний ерөнхийлөгчөө аваръя” тайван жагсаал яг одоо Сүхбаатарын
талбайд болох гэж байна. Тус жагсаалыг МАХН-ын дэргэдэх “Шударга ёсны
хувьсгалт үндэсний нэгдсэн оюутны холбоо” санаачлан зохион байгуулж
байгаа аж.

Яг одоо Сүхбаатарын талбайд “Ард түмний ерөнхийлөгчөө аваръя” тайван жагсаал болох гэж байна. Тус жагсаалыг МАХН-ын дэргэдэх “Шударга ёсны хувьсгалт үндэсний нэгдсэн оюутны холбоо” санаачлан зохион байгуулж байгаа аж.
Жагсаалд 40 гаруй оюутан оролцох бөгөөд жагсаалын үеэр МАХН-ын дарга, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг суллаж, улс төрийн хэлмэгдүүлэлтээ зогсоохыг шаардаж дэмжсэн иргэдийн гарын үсгийг авах юм байна. Тус оюутны холбоо уг жагсаалыг өнгөрсөн сарын 30-наас зохион байгуулж байгаа бөгөөд энэ хугацаанд 7000 гаруй хүний гарын үсгийг цуглуулжээ.
Ц.Болор