Хамрын хийдэд нээлтээ хийсэн “Алтан гөрөөс” олон улсын яруу найргийн
наадам өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Уг наадмын зорилго нь
эх дэлхий, байгалиа хайрлан дуулах, хадгалан хамгаалах уриан дор олон
улс орны яруу найрагчид нэгдэж онгон байгальд шүлэг зохион соёлын өвөө
солилцоход орших аж. Тус наадам Дорноговь аймгийн Хөвсгөл, Хатанбулаг
суманд айлчилсан. Энэ сарын 15-нд Тэрэлжид хаалт нь болох юм байна.

Энэхүү яруу найрагчдын цугларалтад Япон, БНСУ, Турк, Нидерланд, Хятад, Бельги, Монгол, Өвөр-Монголын яруу найрагчид оролцож байна. Нидерландын Утга зохиолын сангийн тэргүүн зохиолч, Базкавакмей, Бельгийн алдартай залуу зохиолч Насван Гассе Японы зохиолч Тажима Ясуэ нарын алдарт яруу найрагчид ирсэн бол манайхаас яруу найрагч Д.Урианхай, А.Эрдэнэ-Очир, Б.Галсансүх, Г.Сонинбаяр, Б.Сүхзориг нар оролцож байгаа юм.
Уг наадмыг “Шинэ Монгол” олон нийтийн үндэсний чөлөөт радио, Белги-Монголын соёлын харилцааны нийгэмлэг, Монголын зохиолчдын хороотой хамтран зохион байгуулж байна.
Ц.Болор