Хүнд жингийн дэлхийн аварга, мэргэжлийн боксчин асан Майк Тайсон
авьяасаа нээжээ. Өдгөө 48 настай тамирчин Хонконгт айлчлах үеэрээ
“мюзиклд дуулж, бүжиглэхийг хүсч байна” гэж ярьсан байна.

2005 онд зодог тайлсан тэрбээр сэтгүүлчдэд ярихдаа “Би дандаа л муу залуу байсан. Одоо сайн хүн болмоор байна. Өмнө нь яаж сайн үйл хийхээ мэддэггүй байсан юм” гэжээ.
Хэд хэдэн уран сайхны кинонд зураг авахуулж, бүжгийн шоунд хүртэл оролцсон Тайсон саяхан Брөүдвэйн театрт “Майк Тайсон: Жинхэнэ үнэн” нэртэй жүжигт тоглосон аж.
Санхүүгийн “CLSA” компанийн урилгаар Хонконгт болж байгаа хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад ирээд байгаа Тайсон өөрийн амьдралын хүнд хэцүү үеийг хэрхэн даван туулсан тухайгаа ярих юм байна.
Д.Идэр