Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр тэмдэглэх тухай”
зарлигийг хүлээн авах ёслолд зориулсан “Монгол номын өв соёл” сэдэвт
эрдэм шинжилгээний бага хурал болох гэж байна.

Хурал Монголын хүүхдийн ордны хурлын танхимд 09.00 цагт болно. Жил бүрийн 9-р сарын гурув дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон өргөнөөр тэмдэглэхээр болсон билээ.
Энхүү зарлигийг дэмжин “Номын баярын өдөр”-ийг анх удаа төрийн болон ТББ, олон нийтийн байгууллагаас хамтран “Олуулаа уншъя “ уриан дор зохион байгуулах гэж байна.