Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын өдрийг угтаж “Харах
харцнаасаа хандлагаа өөрчилье” аяныг зохион байгуулж буйгаа “Салхит
шувуу” төрийн бус байгууллагынхан мэдээллээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын өдрийг угтаж “Харах харцнаасаа хандлагаа өөрчилье” аяныг зохион байгуулж буйгаа “Салхит шувуу” төрийн бус байгууллагынхан мэдээллээ. жил бүр уламжлал болгон зохиогддог уг аяны хүрээнд үндэсний хэмжээний залуучуудын чуулган зохион байгуулах гэж байна. Мөн Нэгдсэн III эмнэлэгтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй 18-35 насны залууст ажлын байрыг бий болгохоор төлөвлөснөө тус төвийн тэргүүн Д.Бадамханд хэллээ.Тухайлбал, оёдлын цех ажиллуулж, гар, урлал, үйлдтэр, үйлчилгээний салбарт залуусын хувь нэмрийг оруулах зэргээр тэднийг цалинд хүргэхээр олон ажлыг төлөвлөжээ. Монголд өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжгүй, тэдэнд зориулсан тусгай зам, гарц, лифт, бие засах газар, нийтийн тээвэр монголд байдаггүй. Тиймээс тэдэнд ажлын байр, амьдрах таатай орчныг бий болгохыг зорьж буй аж. 1997 оноос хойш зохион байгуулах болсон уг аян хоёр сарын хугацаанд үргэлжилнэ.
Манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэг 1993 онд НҮБ-д элссэн, 2009 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тунхаг”-т нэгдсэн дэлхийн 56 дахь орон болжээ.
Д.Ундрах 24tsag.mn




















































