
“Оюутолгой” компани өнгөрсөн даваа гаригт уурхайн үйлдвэрлэл хариуцсан
захирлаа сольсон байна. Энэ албанд шинээр томилогдсон Sato Jack
Оюутолгой төслийн ил уурхай, баяжуулах фабрик, дэд бүтэц зэргийг
хариуцан ажиллах юм. Мөн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны
хэлтсүүдийг ч хариуцах аж.

“Оюутолгой” компани өнгөрсөн даваа гаригт уурхайн үйлдвэрлэл хариуцсан захирлаа сольсон байна. Энэ албанд шинээр томилогдсон Sato Jack Оюутолгой төслийн ил уурхай, баяжуулах фабрик, дэд бүтэц зэргийг хариуцан ажиллах юм. Мөн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсүүдийг ч хариуцах аж.
Sato өмнө нь “Рио Тинто”-д 17 жил ажилласан туршлагатай бөгөөд ажлын гараагаа Брисбен, Токиод төвтэй Energy Group-ээс эхлүүлж байжээ. “Рио Тинто”-гийн Австралийн Пилбара дахь төмрийн хүдрийн үлэмж баялаг бүхий хэсэгт ханган нийлүүлэлт, аюулгүй ажиллагаа зэргийг хариуцан ажиллаж байсан өргөн туршлагатай аж. Тэрбээр Токиогийн их сургуулийн эдийн засагч мэргэжлээр төгссөн юм байна.
Урьд нь уг албан тушаалд Matthew Gili ажиллаж байсан юм. Matthew одоо “Оюутолгой”-н Дэд ерөнхийлөгчөөр ажиллахаар болжээ.
Д.Идэр