Тэрээр маш чухал хэд хэдэн уулзалт хэлэлцээрт ирээгүй юм. Си Жинпин Данийн Ерөнхий сайд, ОХУ-ын дипломатууд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга болон Сингапурын Ерөнхий сайдтай хийх ёстой уулзалтаа цуцалсан. Мөн өнгөрсөн баасан гаригт болсон Коммунист намын хуралд ч суугаагүй юм.
Ху Жинтаогийн орыг залгамжилна гэгдэж буй Си Жинпин ийнхүү таг чиг болж, 13 хоногийн турш олны нүдэнд харагдалгүй, чухал хуралдаа ирэхгүй байгаа нь ихээд шуугиан тарьж байна.

Гадны хэвлэлүүд Хятадын ирээдүйн удирдагч Си Жинпинийг эрх мэдлийн төлөөх тэмцлийн улмаас машины осолд орсон, гольф тоглож байгаад нуруугаа бэртээсэн, хөлбөмбөг, усан сэлэлтээр хичээллэж байгаад гэмтсэн, зүрхний шигдээсээр өвдсөн, барьцаалагдсан байх магадлалтай хэмээн шуурч байна.
Гэтэл хоёр өдрийн өмнө Хятадын 102 настай генерал Хуан Рон нас барсанд эмгэнэл илэрхийлсэн улс төрчдийн тоонд түүний нэр багтсан байна. Тэр үнэхээр өөрөө эмгэнэл илэрхийлсэн гэж үү гэсэн асуулт бас л оньсого.
Хамгийн хачирхалтай нь Си Жинпиний нэртэй холбоотой микро блогуудыг хаасан байна. Энэ нь түүнийг зүгээр л осолд орсон, эсвэл өдвсөн биш гэдгийг харууллаа хэмээн ажиглагчид үзжээ. Олон хоногийн турш сураггүй байгаа түүнийг сүүлдээ амиа алдсан, эсвэл барьццаалагдсан гэж тооцоолох болжээ.
Хятадын Дэд Ерөнхийлөгч Си Жинпин 2008 онд манай улсад айлчилж төрийн төргүүдтэй уулзаж байсан юм.