

Хэлэлцүүлэгт НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар оролцохоос гадна Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат “Хотын хог хаягдлын менежментийг сайжруулах арга хэмжээний тухай” танилцуулна. Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй иргэд 321731 утсаар болон НЗДТГ-т ирэн өөрийн биеэр бүртгүүлж болно. Биечлэн болон утсаар холбогдож бүртгүүлсэн эхний 60 иргэн хэлэлцүүлэгт оролцон санал бодлоо хэлэх боломжтой.
Ц.Болор