

09.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” зарлигийг хүлээн авах ёслолд зориулсан “Монгол номын өв соёл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал МХО-нд болно.
12.00 цагт БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих Яармаг орчмын орон сууцны шинэ хорооллын усан хангамжийг сайжруулах төслийн нээлт Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд болно. Нийслэлийн Засаг дарга болон холбогдох албаныхан оролцоно.
13.30 цагтНийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас өнөөдөр Хангарьд ордны 14 давхрын “Нэгдсэн хурлын танхим”-д “Аюулгүй Улаанбаатар” зөвлөгөөн зохион байгуулна.
10:00 цагт Нийслэлийн Иргэний танхимын гурав дахь хэлэлцүүлэг "Хотын хог хаягдлын менежментийг сайжруулах зарим арга хэмжээ"-ний сэдвээр ярилцана.
MN төвд
11.00 цагт Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Озоны үндэсний албанаас озоны дэлхийн өдөрт зориулж мэдээлэл хийнэ.
12.00 цагт Зүрх судас, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх II кампанит ажлын нээлтэд зориулсан хэвлэлийн хуралд урья.
13.00 цагт Палеонтологич эрдэмтэн А.Пэрлээг “Тарбозавр батаар”-тай холбоотой хэмээн телевизээр гарсан мэдээлэлд тайлбар хийнэ.