О.Баасанхүү хэдийгээр зарим шигээ сайдын суудал авч амаа таглуулаагүй ч
“Шударга ёс” эвслийг сонгуульд ялуулсан Н.Энхбаяр гэдэг “нүүр”-ийг үл
тоомсорлон яаран сандран парламентын гишүүн болно гэж зүтгэсэн нь
намынхан дунд нь нэр хүндийг нь унагааж орхижээ.

“МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвслийн хэн хүний нүд орсон нэг УИХ-ын суудал бий. Энэ суудалд шүүхээс “хуурай” гарвал Н.Энхбаяр эс бөгөөс хүү Э.Батшугар нь очино гэх таамаглал явж байсан. Тэднийг СЕХ-ноос нэр дэвших боломжгүй гэсэн ч намын жагсаалтаар ээлжээ хүлээж байсан Ц.Оюунбаатарыг горьдлоготой нь хүлээлгэсээр байсан. Харин хоёр хоногийн өмнө Ц.Оюунбаатар СЕХ-ноос УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авснаар Н.Энхбаяр, Э.Батшугар хоёрыг гишүүн болно гэсэн хардлага таамаг биелэхгүй болов. Ц.Оюунбаатар ч хоёр сар хүлээсний эцэст өндөр сэнтийд суух боллоо. Гэхдээ “Шударга ёс” эвсэл ингэж гишүүдээ томилох хүртлээ хоорондоо багагүй зөрчилдөж, энэ нь ч одоо хүртэл үргэлжилж байна. УИХ-ын гишүүн болсон ба болоогүй, гишүүний тангаргаа өргөсөн ба өргөөгүй гэж нам дотроо ашиг сонирхлоороо хэд хэд хуваагджээ.
Сонгуулийн дараа Н.Энхбаяр өөрийгөө арай ч ял авчихгүй байх гэсэн найдлагатай байсан тул намын

жагсаалтын сүүлд бичигдсэн О.Баасанхүү, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар нарыг дуудаж шүүхийн шийдвэр гартал түр хүлээж байхыг гуйжээ. Тэд ч намын даргаа хүндэлж, бас өрөвдөж гуйлтыг нь зөвшөөрсөн байна. Гэтэл О.Баасанхүү гишүүн л ганцаараа гүйж очоод “Битгий хүнд хэлээрэй” гэж байгаад түр үнэмлэхээ авсан гэж эх сурвалж хэлэв. Харин Ц.Оюунбаатар ярьсан хэлсэндээ байна гэж эрх хүний зангарга гарган хоёр сар хүлээсэн гэв. Тэрбээр “Н.Энхбаяр гэдэг хүн тайлбар, үндэслэлээ хэлээд гуйсан. Би жудаг гаргасан учраас л тангараг өргөөгүй байгаа. Би одоо тангарга өргө гэсэн ч өргөнө, битгий өргө гэсэн ч өргөнө” гэжээ. Гэхдээ тэрбээр яг хэзээ тангаргаа өргөхөө хараахан шийдээгүй байгаа аж. Н.Энхбаярын бие тааруу, явж ч чадахгүй байхад нь сандал, суудлын талаар яриад явах нь зохисгүй гэж тэрбээр үзсэн байна. Үүнийгээ ч жинхэнэ эр хүний жудаг гэжээ. Харин эсрэгээрээ намын дарга Н.Энхбаярынхаа үгэнд ороогүй О.Баасанхүүг МАХН-ынхан хамгийн жудаггүй гишүүн хэмээн дор дороо ярих болсон гэнэ.
О.Баасанхүү хэдийгээр зарим шигээ сайдын суудал авч амаа таглуулаагүй ч “Шударга ёс” эвслийг сонгуульд ялуулсан Н.Энхбаяр гэдэг “нүүр”-ийг үл тоомсорлон яаран сандран парламентын гишүүн болно гэж зүтгэсэн нь намынхан дунд нь нэр хүндийг нь унагааж орхижээ. “Шинэков” гишүүд дундаасаа хамгийн түрүүнд “хэлд орсон”, бас ч гэж идэвхитэй гишүүн гэгдэх болсон ч намынхан нь түүнд Н.Энхбаяраас болж таагүй ханддаг нь өдгөө бүр тодорч эхэлжээ. Н.Энхбаярын бие тааруу, ноцтой байдалтай байхад анхаарлаа хандуулахгүй байгааг нь ойрын хүмүүс нь шүүмжилж байгаа ч ил цагаан түүнд хэлж чадахгүй байгаа гэнэ. Ийнхүү О.Баасанхүү гишүүн У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нар шиг зодоон цохион хийгээгүй ч ёс зүйгүй, жудаггүй гишүүдийн тоонд багтах болжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)