АНУ-д болж байгаа Тиранозавр Батаарын шүүх хурал дуусаагүй байна. Монголоос хулгайлагдсан Тиранозавр Батаарыг зарах гэж байсан Эрик Прокопийн тал уг үлэг гүрвэлийг Монголынх биш гэсэн гомдлыг эхний давж заалдах шүүх хуралд гаргаад байгаа билээ. Түүний гаргасан гомдлыг эсрэг энэ бол Монголынх мөн гэдэг баталгааг гаргах хугацаа энэ сарын 21-н хүртэл үргэлжлэх юм.

Энэ хугацаанд Монголын тал Нью-Йорк хотыг шүүгчид Тиранозавр Батаар бол Монголоос гаралтай гэдгийг шинжлэх ухааны баримттайгаар төдийгүй хуулийн талаас нь нотлох үүрэгтэй ажиллаж байгаа ажээ. Эрик Прокопи Монголд гурван удаа ирж байсан, энэ төрлийн наймаа эрхэлдэг хүмүүстэй холбоотой болохыг хуулийн байгууллага нотлоод байгаа юм.
Ж.Сэлэнгэ