МАХН-ын дарга Н.Энхбаярт Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон.

МАХН-ын дарга Н.Энхбаярт Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон. Харин түүний өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд хандсан. Тэрбээр Сүхбаатар дүүргийн шүүх нь алдаатай шийдвэр гаргасан гэж өчигдөр Нийслэлийн шүүхэд хүсэлт гаргасан байна. С.Нарангэрэл үндэслэлгүй, зохиомол хэрэг байсан тухай уг хүсэлтдээ дурдсан байна. Харин зарим эх сурвалж Н.Энхбаярын давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 26-ны лхагва гарагт товлогдож магадгүйг хэлж байна. Гэхдээ Н.Энхбаярын биеийн байдал тааруу байгаа зэрэг асуудлаас болж хойшлогдохыг үгүйсгэхгүй байгаа юм.