

Тус үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга болон холбогдох албаныхан оролцоно. Энэхүү төсөл нь 2011-2013 онуудад хэрэгжих бөгөөд 22,6 сая ам долларын санхүүжилттэй. Уг төслийн хүрээнд хоногт 20 000 метр куб ус олзворлох хүчин чадалтай,2 ш гүний худагтай 4000 метр куб багтаамжтай 2 ш усан сантай, 5,3 км дамжуулан шахах хоолойтоогоор барих юм.
Цэвэр усны нөөц багатай Улаанбаатар хотод шинэ усан хангамжийн эх үүсвэрийг бий болгох,түүний ашиглалт үр дүнг сайжруулах, Яармаг орчмын орон сууцны шинэ хороолол болон түүний ойр орчмын гэр хорооллын ундны усны хангамжийг сайжруулсанаар иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэн эдийн засгийн хөгжлийг түргэсгэхэд хувь нэмрээ оруулах аж.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр Яармагийн шинэ хорооллын оршин суугчид болон ойр орчмын гэр хорооллын оршин суугчид 120,000 хүн ам үр шимийг нь хүртэх юм.
Ц.Болор