Еврей гаралтай америк найруулагч Сэм Бэссилийн кино лалын шашинтай орнуудад шуугиан тарьж байна.

Еврей гаралтай америк найруулагч Сэм Бэссилийн кино лалын шашинтай орнуудад шуугиан тарьж байна. Энэ кинонд зөнч Мохаммедыг үл бүтэх, хүүхэмсэг этгээд гээд мусульман шашныг "хорт хавдар" гэж нэрлэсэн нь олны дургүйцлийг хүргэсэн юм. Мягмар гарагт Египетийн Кайр хотод энэ киног эсэргүүцэж олон мянган хүн жагссан бол лхагва гарагт Ливи дэх АНУ-ын элчин сайдын яамны байр руу дайрч АНУ-ын элчин Крис Стивенсын амийг бүрэлгэсэн. Харин өчигдөр Афганистанд энэ киног үзүүлэхгүйн тулд "Youtube" сайтыг хаажээ. АНУ-ын Засгийн газар энэ киноны тухайд байр сууриа илэрхийлээгүй бөгөөд зөвхөн амиа алдсан хүмүүсийн төлөө гашуудаж байгаагаа мэдэгдсэн юм. Бусад мусальман шашинтай орнууд ч Сэм Бэсилийн киног эсэргүүцэж, янз бүрийн арга хэмжээ авахаар ярилцаж байгаа аж.