
Дорноговь аймгийн Хамрын хийдэд энэ сарын 10-нд Шамбалын орны их ерөөл хурах ёслолд зориулсан бэсрэг наадам боллоо.

Дорноговь аймгийн Хамрын хийдэд энэ сарын 10-нд Шамбалын орны их ерөөл хурах ёслолд зориулсан бэсрэг наадам боллоо. Уг наадамд хоёр насны морь уралдаж, 32 бөх уран мэх уралдуулан барилдав. Барилдаанд Дорноговь аймгийн Мандах сумын харьяат аймгийн арслан Ё.Эрдэнэжаргал түрүүлж, тус аймгийн Өргөн сумын харьяат, аймгийн арслан Т.Буянжаргал үзүүрлэж, их шөвөгт Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат, аймгийн арслан С.Ерөөлт, Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат аймгийн начин А.Мөнхтүшиг нар үлджээ.
Наадамд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Мягмар, Ц.Баярсайхан, улсын начин А.Хатансайхан, Хамрын хийдийн хамба лам Даш, Догшин ноён нутагт Данзанравжаагийн үе дамжсан тахилч Алтангэрэл нарын хүндтэй зочид оролцсон байна.
Д.Ундрах 24tsag.mn