
"Айчи Нагояа 2026" Азийн наадмын 3х3 сагсанбөмбөгийн төрөлд монголын эрэгтэй шигшээ баг Ази тивийн чансааг тэргүүлэн өрсөлдөнө.
Азийн наадмын 3x3 сагсан бөмбөгийн тэмцээн 23 хүртэлх насны тамирчдын ангиллаар явагдах ба нийт 16 улсын баг дөрвөн хэсэгт хуваагдан өрслөдөнө. Монголын баг Стив Сөр дасгалжуулагчийн удирдлага дор Г.Болор-Эрдэнэ, Ч.Тэмүүлэн, С.Биндэръяа, Г.Балжинням нарын бүрэлдэхүүнтэйгээр оролцох юм.
Манай эрэгтэй багийн хувьд чансаагаар бүх багуудыг тэргүүлж байгаа ба А хэсэгт Филиппин, Казахстан, Шри Ланкийн багуудтай багтсан байна.
Манай баг өнөөдөр хэсгийн эхний тоглолтоо Улаанбаатарын цагаар 11:50 цагт Филиппин улсын шигшээ багтай хийнэ. Харин дараагийн тоглолтоо Улаанбаатарын цагаар 13:30 цагт Казахстаны багтай тоглох хуваарьтай байна.
























































