Өнгөрсөн баасан гаригт Ник, Ванесса Лечис нар хүүтэй болжээ. Алдарт хос
дөрвөн кг төрсөн хүүгээ Камдэн Жон хэмээн нэрлжээ. Шинэ хүнээ хүлээн
авсан аз жаргалтай хос хэвлэлийнхэнд “Бид хайр гэсэн ойлголтыг шинээр
хардаг болсон” хэмээн хэлжээ.

Тэд 2011 онд гэрлэсэн юм. 31 настай Ванесса Лечис телевизийн ажилдаа амжилттай нэгэн бол 38 настай дуучин Ник Лечис долоо хоногийн өмнө 98 degrees хамтлагаа дахин цуглуулж тоглолт хийсэн юм.
Д.Идэр