
Өчигдөр Британийн ахайтан Кэйтийн цээж нүцгэн зургийг удахгүй нийтлэнэ
хэмээн Closer сэтгүүл мэдэгдсэн юм. Харин энэхүү мэдээллийг Британийн
хунтайж, ахайтан нар үгүйсгэж байгаа бөгөөд энэ тухай сонсоод ихэд
цочирдсон талаараа хэвлэлийнхэнд хэлжээ.

Өчигдөр Британийн ахайтан Кэйтийн цээж нүцгэн зургийг удахгүй нийтлэнэ хэмээн Closer сэтгүүл мэдэгдсэн юм. Харин энэхүү мэдээллийг Британийн хунтайж, ахайтан нар үгүйсгэж байгаа бөгөөд энэ тухай сонсоод ихэд цочирдсон талаараа хэвлэлийнхэнд хэлжээ.
Куала Лумпурт эхнэрийн хамт айлчилж байгаа хунтайж Уиллиам “Бид хуурамч зургийн талаар сонсоод маш их цочирдсон. Францын сэтгүүл миний эхнэрийн цээж нүцгэн гэх зургийг нийтэлбэл бид ордны зүгээс мөрдөх үйл ажиллагаа явуулна” хэмээн мэдэгдсэн байна.
Closer сэтгүүл хосуудыг энэ сард амралтаараа францад буудалд байрлах үеэр авсан Кэйтын цээж нүцгэн зургийг удахгүй дэлгэнэ гэж мэдээлсэн юм.
Д.Идэр