
БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Яармаг орчмын орон сууцны шинэ хороололын усан хангамжийг сайжруулах төсөлийн нээлт боллоо. Энэхүү төсөл нь 2011-2013 онуудад хэрэгжих бөгөөд 22,6 сая ам долларын санхүүжилттэй юм байна. Төслийн хүрээнд хоногт 20 000 метр куб ус олзворлох хүчин чадалтай, 2 ш гүний худагтай 4000 метр куб багтаамжтай 2 ш усан сантай, 5,3 км дамжуулан шахах хоолойтоогоор барих аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-үүл төслийн үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн дунд хугацааны зорилтод ажлын хүрээнд Яармагт шинээр орон сууцны хороолол баригдахаас гадна, Амины орон сууцны хороолол баригдана. Шинэ хорооллын цэвэр усны хангамжийг сайжруулах гэж байгаа энэ ажил бол үнэхээр их ач холбогдолтой. Энэ үйл ажиллагаанд бие сэтгэлээ зориулж байгаа БНСУ-ын ард түмэн болон Засгийн газарт баярлалаа” гэсэн юм.


Үнэхээр цэвэр усны нөөц багатай Улаанбаатар хотод шинэ усан хангамжийн
эх үүсвэрийг бий болгох,түүний ашиглалт үр дүнг сайжруулах, Яармаг
орчмын орон сууцны шинэ хороолол болон түүний ойр орчмын гэр хорооллын
ундны усны хангамжийг сайжруулсанаар иргэдийн тав тухтай амьдрах орчныг
бүрдүүлэн эдийн засгийн хөгжлийг түргэсгэхэд хувь нэмрээ оруулах нь
дамжиггүй юм. Цаашид Яармаг орчимд шинэ хороолол барихад шаардлагатай
зам, бохир ус татан зайлуулах зэрэг бусад дэд бүтцийн асуудлыг цогцоор
нь шийдвэрлэхээс гадна, төсөл хэрэгжсэнээр Яармагийн шинэ хорооллын
оршин суугчид болон ойр орчмын гэр хорооллын оршин суугчид гээд нийт
120,000 хүн ам үр шимийг нь хүртэнэ гэж үзэж байна.

