

Тэд нийслэл хотын барилгажилт , цаашид авах арга хэмжээ, барилга байгууламжийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажилллагаа, машин механизм, тоног төхөөрөмж, өргөх байгууламжуудын аюулгүй ажиллагаанд тавих шаардлагын талаар зөвлөлдөж зөвлөмж гаргалаа. Зөвлөмжид шинээр барих барилга байгууламжийг нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн дагуу барьж байх, газрын харилцаа хот төлөвлөлтийн хууль эрхийн орчинг боловсронгуй болгох, чанаргүй, зөвшөөрөлгүй барилга байгууламжид ус, дулаан өгөхгүй байх зэргийг холбогдох байгууллагад зөвлөсөн байна.
Сүүлийн гурван жилийн байдлаар барилга байгууламж дээр гарсан үйлдвэрлэлийн ослын 30 хувь нь өргөх байгууламжийн бүрэн бус байдлаас болжээ. Гэтэл өргөх байгууламж, тоног төхөөрөмжийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Улаанбаатарт ганц, хөдөө орон нутагт хоёр байдаг ажээ. Барилгын салбарт 2011-2012 оны эхний хагас жилд 1223 үйлдвэрлэлийн осол гарч, 1479 хүн осолдож 296 хүн нас барж, 216 хүн тахир дутуу босон байна. Тэдгээрийн 25,6 хувь нь аюулгүй жиллагаанд хангалттай суралцаагүйгээс , 13,9 хувь нь технологийн процесс зөрчснөөс осолд өртжээ.