

Энэхүү зарлигийг дэмжин “Номын баярын өдөр”-ийг анх удаа төрийн болон ТББ, олон нийтийн байгууллагаас хамтран “Олуулаа уншъя” уриан дор зохион байгуулах гэж байна.
“Номын баярын өдөр”-ийг дэмжсэн “Олуулаа уншъя” аян өнөөдөр 10:00 цагт Сүхбаатарын талбайд эхэллээ. Энэхүү арга хэмжээнд МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БШУЯ, ССАЖЯ, Шинжлэх Ухааны Академи, “Олуулаа” клуб, “Номын соёл ертөнц” ТББ, Монголын лектор төв, Монголын хүний нөөцийн академи, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын Үндэсний номын сан, Монголын Зохиолчдын хороо, МЗХ, Монгол Масс Медиа групп, “Мажистик” номын дэлгүүр, Мөнхийн үсэг групп, МҮОНТ зэрэг байгууллагууд энэ удаагйн номын баярын аяныг дэмжихээ илэрхийлэн олон салбар ажлуудыг чиглэл чиглэлээрээ зохион байгуулахаар болоод байна.
Ц.Болор