
УИХ-ын ээлжит бус чуулган маргааш хуралдаад өндөрлөхөөр болжээ.

УИХ-ын ээлжит бус чуулган маргааш хуралдаад өндөрлөхөөр болжээ. УИХ энэ удаагийн ээлжит бус чуулганаараа Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хууль, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр баталжээ.
Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батлах, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудал, "Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэх юм байна. Үүний дараагаар Улсын Их Хурлын 2012 оны ээлжит бус чуулганы хаалт болох аж. Түүнчлэн маргаашийн хуралдаанаар МАН-ын бүлэг байгуулах асуудлыг шийдвэрлэхгүй бол МАН намрын чуулган хүртэл бүлэг байгуулах эрхгүй үлдэх юм.
Б.Золбоо