Энэ сарын 5-6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн тавдугаар хороо
Н.П.Шастины нэрэмжит III эмнэлгийн хажууд байрлах "Лунобо" компанийн
"Алтан Элс" дотрын клиникийн сувилалд хэвтэн эмчлүүлж байсан 17
эмчлүүлэгчийн 14 хүн эм тариандаа хордсон хэрэг гарсан.

Энэ сарын 5-6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн тавдугаар хороо Н.П.Шастины нэрэмжит III эмнэлгийн хажууд байрлах "Лунобо" компанийн "Алтан Элс" дотрын клиникийн сувилалд хэвтэн эмчлүүлж байсан 17 эмчлүүлэгчийн 14 хүн эм тариандаа хордсон хэрэг гарсан. Тиймээс тус сувиллын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал цуцлах шийдвэр гаргасан юм. Мөн нийслэлд ажилладаг 100 гаруй клиник сувиллын ажлыг түр зогсоох тушаал гаргажээ. Учир нь Эрүүл мэндийн тухай хуульд клиник сувилал гэсэн нэршил байдаггүй учир хуульд нийцүүлэхийг үүрэг болгон Ажлын хэсэг байгуулсан байна. Түүнчлэн хувийн эмнэлгүүдэд хяналт шалгалт явуулахаар болжээ.
Б.Золбоо