Энэхүү тэмцээн нь нийслэл Улаанбаатар хотод биеийн тамир, спортын байгууллага үүсч хөгжсөний 50 жилийн ой, “Иргэдийн оролцоо-Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд нийслэлийн иргэдийг бие бялдрыг хөгжүүлэх, биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвхи сонирхолыг дэмжих, иргэдийг эрүүл зөв амьдрах хэм хэмнэлд сургах зорилгоор зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой боллоо.

Тэмцээнийг Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Адал явдалт явган аялалын холбооны шүүгчид явган аялалын зааврын дагуу явуулсан. Тэмцээний нээлтийн ажиллагааг Д.Сүхбаатарын талбайд хийж, Баянзүрх дүүргийн Улайстайн гүүрнээс-Хар усан тохойн чиглэлд цуваагаар гаргалаа.
Спорт явган аяллын тэмцээнээс гадна олс таталт, воллейболл, сагсан бөмбөг, хийн дасгал гэсэн төрлүүдээр аваргууд тодорно. Тэмцээний онцлог нь 25-с дээш насны хүмүүс оролцох эрхтэй. Хэрвээ спортын дэд мастераас дээш цол зэрэгтэй бол 45-с дээш настай байх ёстой.
Аяллын анхан шатны тэмцээнд 9 дүүргээс 72 хорооны 864 иргэд хамрагдсанаас нийслэлийн шигшээ тэмцээнд 9 дүүргийн 108 иргэд амжилттай оролцлоо. Тэмцээнийг аялах явц, үүргэвч, цугларалт ирц, сахилга бат, зохион байгуулалт, байгаль болон отгийн ариун цэвэр, багийн болон хувийн бэлтгэл, эмийн сан зэрэг үзүүлэлт, азимут, хөгжилтэй буухиа, дартс гэсэн төрлүүдээр явуулж нийлбэр дүнгээр багуудыг байр эзлүүлэв.
Ц.Болор