МУГЖ С.Жавхлан өнөөдөр 12.00 цагаас хэвлэлийн хурал зарласан. Уг
хурлаараа газар нутгаа хамгаалах “Эх орон” хөдөлгөөнийг байгуулснаа
албан ёсоор зарлав.

МУГЖ С.Жавхлан өнөөдөр 12.00 цагаас хэвлэлийн хурал зарласан. Уг хурлаараа газар нутгаа хамгаалах “Эх орон” хөдөлгөөнийг байгуулснаа албан ёсоор зарлав. Тэрээр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулж буй компаниуд нутгийн усыг шавхаад, бэлчээрийг сүйтгэсэн. Мөн иргэдийг нутгаас нь хөөж байгаа талаар мэдээлэв. Тиймээс энэ бүхний эсрэг тэмцэхээ мэдэгдэн хөдөлгөөн байгуулсан байна. Мөн эх орон нутаг усандаа хайртай ямар ч хүн энэ хөдөлгөөнд нэгдэх боломжтой. Улмаар газар нутгийг нь сүйтгэж байгаа хүмүүсийн эсрэг хамтдаа нэгдэхийг уриалав.
Б.Золбоо