УИХ дахь МАН-ын гишүүд хуралдаж дууслаа. Хуралдаанаар өнгөрсөн баасан гаригт батлагдсан Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн талаар хэлэлцсэн байна. Тус намын гишүүд Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг УИХ-ын ээлжит бус чуулганаар ирцгүйгээр баталсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа аж. Тиймээс уг хуультай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргахаар болсон байна.Б.Золбоо




















































