Өнгөрсөн амралтын өдрөөр цагдаагийн байгууллагад золгүй байдлаар амиа алдсан хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ.

Өнгөрсөн амралтын өдрөөр цагдаагийн байгууллагад золгүй байдлаар амиа алдсан хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 25 настай, эрэгтэй Ү нь барилгын материалын шугам засч байгаад амиа алдсан байна. Мөн Булган аймгийн Гурванбулаг сумаас 10 км-ийн зайд оршин суух 32 настай эрэгтэй Г нь мотоцикльтэй явж байгаад онхолдож нас баржээ.
Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Будааны энгэр гэдэг газар Э гэх эмэгтэй өөрийн төрүүлсэн хоёр сартай охиныг боомилж амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна. Уг эмэгтэйг цагдан саатуулж, хэргийг шалгаж эхэлжээ.
Б.Золбоо