
“ТV
8” телевизийн сэтгүүлчид сурвалжлага хийхээр очсоныхоо төлөө зодуулсан
хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. “BLUE SKY tower”-т ажилладаг нэг
залуу ажлын байрандаа Солонгос хүнд зодуулж байна гэсэн дуудлага “ТV 8”
телевизэд ирсний дагуу сурвалжлах баг тус газар дээр нь очсон юм

“ТV 8” телевизийн сэтгүүлчид сурвалжлага хийхээр очсоныхоо төлөө зодуулсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. “BLUE SKY tower”-т ажилладаг нэг залуу ажлын байрандаа Солонгос хүнд зодуулж байна гэсэн дуудлага “ТV 8” телевизэд ирсний дагуу сурвалжлах баг тус газар дээр нь очсон юм. Гэвч үүдэнд нь хамгаалалтын албаны хүмүүс камертай сэтгүүлчдийг хориглож, гар хоосон сэтгүүлчдийг ажлын байр луу нэвтрүүлжээ.
“ТV 8” телевизийн сэтгүүлч Нинж гар утсаараа бичлэг хийж, зодуулсан гэх залуугийн талаар яриа авах гэхэд тэнд байсан Солонгос болон Монгол хэлмэрч нь гэх хүмүүс нийлж гар утсыг нь булаан авч бүлэглэн зоджээ.
Улмаар өрөөндөө саатуулж, газар унгаан биеэнд нь нэгжлэг хийж, хувцасыг татаж чангаасан байна.
Харин сэтгүүлчийг зодсон солонгосчууд хил гарсан хэмээн зарим хэвлэлээр бичжээ. Энэ талаар албаны хүнээс тодруулахад, “Энэ хэргийг шалгаж байгаа. Тийм учраас сэжигтнүүд хилээр гарах боломжгүй” гэлээ.
Б.Чимэг