
“Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх олон улсын хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулсан энэ чуулганд 120 гаруй орны төлөөлөгчид оролцож, мэдлэг туршлагаа солилцон, хамтран ажиллах талаараа ярилцлаа.
Их чуулганд Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва оролцож “Тохиолдож буй гамшгууд, тухайлбал газар хөдлөлтийн гамшгаас хүний амь нас, материаллаг болон соёлын үнэт зүйлсийг хамгаалахад бидний хүлээх хариуцлага ямар их хэрэгтэй байгаа, цаашид эрдэм шинжилгээ, судалгааны ажлын цар хүрээг гүнзгийрүүлэх, хор уршгийг арилгах чадавхийг дээшлүүлэх нь ямар чухал болохыг бидэнд байнга сануулж байна. Үүний тод жишээ нь өнгөрсөн онд тохиолдсон Японы Тохокугийн газар хөдлөлт, хэдхэн хоногийн өмнө Хятадын Юннань, Гуйжоу мужийн газар хөдлөлтийн улмаас олон мянган хүний амь нас эрсдэж, эд материалын асар их хохирол учирсан нь дэлхий нийтийн болон Азийн бүс нутгийн ард түмний сэтгэл зүрхийг эмзэглүүсэн үйл явдал болсон. Тиймээс газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн улс орны төр, засгийн удирдлага, ард иргэдэд Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмний нэрийн өмнөөс гүнээ эмгэнэж буйгаа” илэрхийллээ.
Б.Золбоо