УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс”
эвслийн бүлэг хуралдаж Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим
гишүүнийг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн байна. Бүлгийн гишүүд эл асуудлыг
хэлэлцээд Ерөнхийлөгчөөс санал болгосон хоёр нэр дэвшигч дээр санал зөрөх
шалтгаан байхгүй гэсэн байна. Нийт 29 хүний нэр ирснээс одоогийн байдлаар
Монголын зохиолчдын хорооны дарга Г.Мөнхцэцэг, “Боролдой” студийн захирал,
УИХ-ын даргын зөвлөх Б.Мягмар, Бөхийн холбооны ерөнхийлөгч н.Нямдорж, Монголын
Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Амгаланбаатарын нэр үлджээ.
Мөн гавьяат тамирчин Ц.Шаравжамц, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч
Г.Мэнд-Ооёо, н.Бадар-Ууган, “Нээлттэй нийгэм форум”-ын Ц.Ганболд, Төрийн
шагналт зохиолч Б.Догмид нарын нэрс тунаж үлдээд буй аж. Гэхдээ “Шударга ёс”
эвслийн бүлгийн гишүүдийн хувьд “Боролдой” студийн захирал, УИХ-ын даргын
зөвлөх Б.Мягмарыг санал нэгтэй дэмжсэн юм байна.
Т.Энхэлээ