БНСУ-д Санба далайн хар салхинаас болж, нэг хүний амь нас эрсэдлээ. Өнөөдөр 13.25 цагийн орчим Кёнгбук,Сонгжүгүн дэх нэгэн тосгонд уулын хөрс нуран унаж, айлын байрыг бүрэн дарсан байна. Үүнээс болж гэрт байсан иргэн И хөрсөнд дарагдсан бөгөөд яаралтай тусламж цаг алдалгүй ирж түүнийг ухаж гаргасан хэдий ч эмнэлэгт хүргэгдсэнээс нэг цагийн дараа нас баржээ. Байгалийн гамшигт урьдчилан сэргийлэх ажлаа сайтар базаасны хүчинд энэ удаа хүний амь нас эрсдүүлэхгүй байхын төлөө ажиллана гэж Онцгой албанаас мэдээлж байсан ч нэг хүний амь нас ийнхүү алдагдаад байна.

















Б.Чимэг